Clubclass Language School

Фото албум

Сургуулийн тухай

 
Clubclass English Language School нь англи хэл сурах хүсэлтэй гадаад оюутнуудыг өндөр түвшний сургалт болон чанартай байраар хангах зорилготойгоор 1999 онд байгуулагдсан. 20 жилийн өмнө суралцах үүд хаалгаа нээснээс хойш Clubclass нь Мальта дахь англи хэлний тэргүүлэгч сургуулиудын нэг болсон бөгөөд оюутны байр болон сургууль нь нэг барилгад байрладаг. Жил ирэх бүр Малтад Англи хэлийг сурахаар 25,000 оюутанууд 50 гаруй улсаас хүрэлцэн ирж суралцддаг байна. Манай сургуулийн эрхэм зорилго бол өндөр зэрэглэлийн чанартай сургалтыг, хөгжилтэй, тайван орчинд боломжийн үнээр сургахыг зорьдог. Clubclass Malta нь Малтагийн Боловсролын Яам, Аялал жуучлалын холбоо мөн FELTOM-д бүртгэлтэй юм. Сургууль нь цэлгэр байгалийн гэрэлтэй анги танхим, агааржуулагч, үнэгүй Wi-Fi, 24 цагийн интернет кафе, хичээл давтах өрөө болон номын сантайгаар тохижуулагдсан байдаг.

 
Хаяг:

Гэгээн Жулиансын хөл хөдөлгөөн ихтэй газраас зайд орших Свиеки нь өөрийн гэсэн намуухан сэтгэл татам, аюулгүй, орон сууцны хороолол юм. Таван минутын зайд асар том мультиплекс кино театр, боулингийн талбайгаас эхлээд шөнийн цэнгээний газрууд, сайхан элсэрхэг наран шарлагын газар хүртэлх амттангаар дүүрэн эрч хүчтэй Пэйсвиллийн төв оршдог.


Сургуулын 360 гудамжны газрын зураг


Мальта аялал жуулчлалын газраас шалгаж, зөвшөөрөл авсан олон төрлийн орон байр нь төсөв, шаардлага бүрийг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжтой. Нэг унтлагын өрөө, хоёр өрөө байр нь тус сургуулийн нэг байранд байрладаг. Бусад сонголтууд болох оршин суух орон сууц, оюутны байр, гэр бүлийн зочид буудал нь сургуулийн ойролцоо байрладаг.

Student House

Оюутны ордон нь сургуулийн замын эсрэг талд байрлах хоёр байшинд байрладаг. Энэхүү байр нь оюутны амьдралыг бүрэн дүүрэн мэдрэхийг хүсдэг зочдод тохиромжтой.
  -  Тус байр нь 10 унтлагын өрөө, 5 нийтийн угаалгын өрөө, 1 гал тогооноос бүрдэнэ.
  -  1 унтлагын өрөөндөө 2-3 хүн байрлах боломжтой.
  -  Нийт 10 унтлагын өрөөнд 35 хүртэлх оюутан багтах боломжтой. 

Residence Apartments

Эдгээр нь сургуулийн хажууд байрлах тусдаа орон сууцнууд юм. Эдгээр орон сууц нь дээд тал нь 10 оюутантай хамт амьдрах хүсэлтэй хүмүүст тохиромжтой. Нийт 4 орон сууцтай. 
  -  3 орон сууц нь 3 унтлагын өрөө 3 ариун цэврийн өрөө болон гал тогоотой.
  -  1 орон сууц нь 4 унтлагын өрөө 3 ариун цэврийн өрөө болон гал тогоотой.
  -  1 унтлагын өрөөнд 2-3 хүн байрлах боломжтой.

сэтгэгдлүүд

Мальтад сурсан оюутнуудын сэтгэгдэл

Холбоо барих

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553
  • Чатаар асуулт асуух: m.me/easy-go.mn
  • Viber/Whatsapp: +976 9010 0553
  • Оффис дээр зөвлөгөө авах: Ажлын өдрүүдэд 10:00 - 18:00 | Хагассайнд 11:00 - 16:00
Дээшлэх